"Бригада" киноны од Сергей Безруков эхнэрээсээ салж, ээлжит бүсгүйгээ танилцууллаа
ОХУ-н Ардын жүжигчин, театрын ерөнхий найруулагч Сергей Безруков 15 жил хамт амьдарсан эхнэрээсээ салсан тухай мэдээ хойд хөршийнхний чихийг дэлдийлгэлээ. Оросын кино ертөнцийн хамгийн сайхан хосууд гэгддэг байсан тэдний гэр бүл чухам юунаас болж салсан нь хачирхалтай. Сергей кинонд хамтран тоглосон бүсгүйдээ сэтгэл алдарч улмаар уулзаж эхэлсэн нь Ирина байлаа.Тэрээр тухайн үед гэр бүлтэй, нөхөр хүүгийн хамт амьдардаг байсан ч Сергей Безруковын гэрлэх саналд зөвшөөрч өөрийн өмнөх гэр бүлээ цуцлуулсан юм. Тэд 15 жилийн турш өөрсдийн бат бөх харилцаагаараа Оросын оддын ертөнцөд тод үлгэр дуурайл болж өөрсдийн хоёр ч хүүхдийг өлгийдөн авсан билээ.
Түүний хуучин эхнэр Ирина
Сергей Безруковын ээлжит бүсгүйг Анна Матисон гэх бөгөөд мөн л кино урлагийн салбарт ажилладаг түүнээс 10 насаар дүү эмэгтэй ажээ.
Түүний шинэхэн эхнэр буюу Анна Матисон
