Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Ерөнхийлөгч асан Жон Эш авлигын хэ

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Ерөнхийлөгч асан Жон Эш авлигын хэргээр баривчлагдлаа

2013 оны буюу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь хуралдааны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Антигуа Барбудагийн дипломатч Жон Эшийг өчигдөр Нью-Йорк хотын захиргаанаас саатуулсан тухай мэдээллээ.Тэрээр Хятадын тэрбумтан Нг Лап Сенг гэгчид гэрээ байгуулахад нь тусалсны шанд 1,3 сая ам.доллар бэлнээр авсан болох нь тогтоогджээ.Бэлэн мөнгөнөөс гадна Rolex бугуйн цаг зэрэг тансаг зэрэглэлийн эдлэл ч хахуульд авчээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн энэ хэрэг явдалд үнэхээр цочирдож байгаагаа мэдэгджээ.Жон Эшээс гадна хахуульд өгсөн тэрбумтан Нг тэргүүтэй 5 хүнийг мөн баривчлан саатуулаад байна.