“Дархан цаазат богд хан уул” ном хэвлэгдэн гарлаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилга маргааш буюу 07-ны өдөр зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэхүү ажиллагаанд зориулан Богдхан уулын бүхий л мэдээллийг багтаасан “Дархан цаазат богд хан уул” номыг хэвлэн гаргажээ.Монголчуудын эртнээс эрхэмлэн ирсэн соёлын их сан дотор уул овоогоо тахих, тайх нь өнө эртнээс уламжлагдан ирсэн нүүдэлчин ардын өв соёл, байгаль уул, ус, ургамал ан амьтнаа хайрлан хамгаалах нь ард түмний нэгдмэл зан үйл билээ. Богдхан уул бол нийслэлчүүдийн тэр дундаа дэлхийн уул юм. Богдхан уул нь монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд залрах сүлд шүтээн болж энэ ууланд өглөө бүхэн сүсэглэн мөргөж, өрх гэрийн эзэгтэй болгон цай сүүнийхээ дээжийг өргөж ирсэн уламжлалтай.Энэ уулыг дархан цаазтай гэдгээс бусад мэдээлэл ховор байдаг. Харин “Дархан цаазат Богдхан уул” номноос энэ уултай холбоотой ерөөл магтаал, ан амьтан, ургамал цэцэг гээд бүхий л мэдээллийг багтаажээ. Мянга мянган жил өвөг дээдсээс уламжилж ирсэн түүхийн бүхий л мэдээллийг энэ номноос авах боломжтой юм.
