Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "Оддын дайн" кинонд гардаг усны хувцас 96 мянган доллараар з

"Оддын дайн" кинонд гардаг усны хувцас 96 мянган доллараар зарагдав

1983 онд үзэгчдэд хүрч байсан "Оддын дайн" уран сайхны киноны "Жедай баатар эргэж ирсэн нь" нэртэй 4 дүгээр анги дээр гүнж Леягийн өмсдөг усны хувцсыг дуудлагаар худалдсан байна. Цахим дуудлага худалдаан дээр эхний үнэ 80,000 долларыг санал болгосон ч 96,000 ам.долларын үнэ хүрч зарагджээ.

Тус кинонд гүнж Леягийн дүрийг жүжигчин Кэрри Фишер бүтээсэн байдаг юм. Нэрээ нууцалсан дуудлага худалдааны ялагч усны хувцсыг дагалдсан хүзүүвч, гинж, Оддын дайн цувралын дизайнер Ричард Миллерийн баталгаат зурвасыг авсан байна. Усны хувцас уян хатан, алтаар бүрсэн сайжруулсан уретан хуваар хийгджээ.

Жүжигчин Фишер энэ хувцастайгаа Роллинг Стөүн сэтгүүлийн нүүр хуудсыг чимж байсан юм. Лея гүнж хорон санаатанд баригдаж, албан хүчээр энэ хувцсыг өмсдөг ч түүнийг илүү эмэгтэйлэг, зөөлөн шинжтэй болгон харагдуулдаг байна. Уг дуудлага худалдаагаар усны хувцаснаас гадны дурсамж сэргээх олон эд зүйл зарагдсан юм. Эдгээрээс хамгийн их үнэд хүрсэн нь Оддын дайн кинонд гардаг нисдэг хөлөг юм. Хөлөг 450,000 ам.доллараар зарагджээ.