Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Бизнес төлөвлөгөө зохиох аргаас

Бизнес төлөвлөгөө зохиох аргаас

Бизнес төлөвлөгөө нь бизнес санаанаас үүдэлтэй байдаг. Бизнес санаа нь нийгэмд буй аливаа асуудал, бэрхшээл, туршлага, зохиомжоос үүдэн гардаг. Иймээс хүн бүхний дотор буй мөрөөдөл бүхэн бизнес санаа болох боломжтой. Гагцхүү түүнийг нээн гаргаж ирж, баяжуулан боловсруулалт хийснээр бизнес төлөвлөгөөний загвар үүсдэг.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ЗАГВАР

-Хэн хэрэгжүүлэх вэ?

-Шинэ санаа мөн эсэх?

-Хэнд, ямар учраас хэрэгтэй вэ?

-Ямар үр дүн гарах вэ?

-Төлөвлөгөөг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?

-Хэдий хэр мөнгө шаардлагатай вэ?

2.Оршил буюу танилцуулга. Бизнес санааны танилцуулга, ямар үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүн болох, гадаадад ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг эсэх, өөрийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг бичих.

3.Хэрэгцээ шаардлага ба эрэлт. Хичнээн хүмүүс үүнийг сонирхож болох? Мөн худалдаалах боломж хэр их эсэх? Зах зээлд гаргах үнэ нь хэд орчим болох?

4.Нийлүүлэлт ба түгээлт . Түгээхийн тулд ямар арга ашиглах. Түгээлтийн зардал хэд болох. Өрсөлдөгч гадаад болон дотоодын ямар ямар компаниуд тэр салбарт байна вэ? Тэдний давуу болон сул тал нь юу байж болох. Өрсөлдөгч компаниудын бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний үнийн тухай мэдээлэл.

5 .Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах түүхий эд, материал, ашиглах зүйлсийн зардлыг тооцох.

6.Гадаад зах зээл . Гадаадад экспортлогдон гарах боломжтой эсэх. Гадаад зах зээл дээр гарч чадах эсэх?

7.Төсөв .Орлого ба зарлагын дэлгэрэнгүй тооцоо,мэдээлэл.Зарлагад үйлдвэрлэл,барааны үнэ болон тоног төхөөрөмж худалдан авах зардал,ажилтан хөлслөх бол ажилтны цалин зэрэг зардлуудыг тооцож оруулна.

8.Эрсдэл. Ямар үед эрсдэлтэй байх, эрсдэлд юуны улмаас орж болох. /Дампуурах эрсдэл/.

9.Эрсдэлийг даван туулах арга . Дээрх эрсдэлүүд тулгарвал хэрхэн даван туулж, ямар арга,боломж ашиглах.

10.Борлуулалт буюу маркетинг . Борлуулалт хийхэд ямар арга ашиглах. Хэрхэн борлуулалт хийгдэх. Борлуулалтын ажилтан авах эсэхээ төлөвлөх.

11.Хэтийн төлөвлөлт . Ирээдүйд ямар хэмжээний орлоготой байх болон ирээдүйд ашигтай ажилбал ямар амжилтанд хүрэх?

АЛИВАА БИЗНЕС САНАА БҮР ӨӨР,ӨӨРИЙН ОНЦЛОГТОЙ БАЙДАГ БОЛОВЧ ЯМАР Ч БИЗНЕСТ СААД, ТОТГОР ҮРГЭЛЖ БАЙДАГ БӨГӨӨД ЭРСДЭЛГҮЙ БИЗНЕС ГЭЖ ОГТ ҮГҮЙ.ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.