Өөрөө явагч сансрын хөлөг даалгавраа амжилттай биелүүллээ
ОХУ-ын өөрөө явагч сансрын хөлөг Олон улсын Сансрын станцанд амжилттай хүрлээ. Нийт 2,3 тонн хэмжээтэй ачаа барааг сансрын станцад үүрэг гүйцэтгэж буй судлаачдад зориулан илгээсэн бөгөөд ингэхдээ нисгэгчгүйгээр ажиллах чадвартай мөн алсын зайнаас удирдах боломжтой хөлгийг ашиглажээ. Progress M-29M нэртэй энэхүү хөлөг Казахстан дахь Байконурын сансрын төвөөс хөөрсөн бөгөөд орон нутгийн цагаар Пүрэв гарагт аялалаа эхлүүлсэн юм. НАСА-гаас энэхүү хөлгийн нислэгт хяналт тавьсан бөгөөд ямар нэг саад бартаагүй, амжилттайгаар даалгавраа биелүүлсэн хэмээн мэдэгдсэн юм. Өнгөрсөн 4-р сард АНУ-ын хөөргөсөн яг ийм төрлийн сансрын хөлөг замдаа осолдсон учир энэ удаагийн нислэгийн араас хөлгийг зохион бүтээгчид ихээхэн санаа зовж байсан юм. Сансрын уудам дахь ямар ч даалгавар асар их эрсдэлтэй тулгардаг бөгөөд солиртой мөргөлдөж сүйрэх тохиолдол хамгийн түгээмэл байдаг юм. Сонирхуулахад сансрын станцад хүргэгдсэн ачаан дотор жүрж, алимнаас эхлээд сансрын хөлгийн түлш хүртэл багтсан байжээ.
