Улаанбаатар · 2026.10.19 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Эдийн засаг › “Хөх цавын цементийн үйлдвэр” жилд 1 сая тонн цемент үйлдвэр

“Хөх цавын цементийн үйлдвэр” жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ

“МАК” компани шохойн чулууны ордод геологи, хайгуулын нарийвчилсан судалгааны ажлуудыг 1998 оноос хийж улмаар 108 сая тонн нөөц бүхий ордыг нээн илрүүлжээ. “Хөх цавын шохойн чулууны орд”-ыг түшиглэн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, тоног, төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг Данийн “FLSmidth” компани гүйцэтгэж байгаа бөгөөд  барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын компани ажиллаж байна. Үйлдвэрийн хүчин чадлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, эхний ээлжинд 1 сая тонн цемент үйлдвэрлэх бөгөөд цаашдаа төслийг өргөтгөх боломжтой. “Хөх цавын цементийн үйлдвэр” нь хуурай аргын технологитой төдийгүй  бүрэн автоматжуулсан орчин үеийн дэвшилтэт техник технологийн шийдэл бүхий үйлдвэр болох юм. Үйлдвэр ашиглалтад орсноор 340 гаруй ажлын байр шинээр бий болохоос гадна улс орон нутгийн төсөвт жилдээ 40 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ. Бүтээгдэхүүний өртөг хямд байснаар барилгын салбарын өртөг, зардал буурч, орон сууцны барилгын 1 м/кв талбайн үнийг багасгах боломжтой.

686 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв

Цагаан суваргын ордын батлагдсан нөөц нь 1.6 сая тонн зэс, 66 мянган тонн молибден. Мөн 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй. Баяжуулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 2012 оноос эхэлжээ. Баяжуулах үйлдвэр нь  жилд 14.6 сая тонн сульфидийн хүдэр боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд үүнээс жилд 316 мянган тонн зэсийн, 4.400 тонн молибденийн баяжмал гаргаж авах юм. Одоогийн байдлаар үйлдвэрийн тоног төхөөрөмж 95 хувь нь хангагдсан төдийгүй  дэд бүтэц дээр дотоодын компаниуд ажиллаж байгаа аж. Төслийн хүрээнд 72 мВт-ын дизель станц барьжээ. Улмаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сумд цахилгаанд холбогдох юм. Төслийн гүйцэтгэл одоогоор 50 орчим хувьтай байгаа бөгөө 2017 оны зургадугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор шинээр 1120 хүний ажлын байр бий болж, улсын төсөвт жилдээ 178.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм.Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум 31 сая ам.доллар байхаас 344 ам.долларыг МАК компани дотоодын бололцоонд тулгуурлан шийдвэрлэжээ. Харин цаашид төслийг амжилттай дуусгахад нийт 686 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм байна. Үүнийг “МАК” компани ХБНГУ-ын тусламжтайгаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Тодруулбал, ХБНГУ-ын Засгийн газар “МАК” компанид баталгаа гаргаж өгснөөр банкаа өөрсдөө сонгож, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх боломжтой. ХБНГУ-аас баталгаа гаргах боломжтой гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд шаардагдах ажлууд хийгдэж байгаа гэв. Зэсийн баяжмал ХБНГУ-ын стратегийн бүтээгдэхүүн төдийгүй  баталгаа гаргаж өгснөөр “МАК” компани 15 жилийн хугацаанд нийт хоёр сая 250 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, жилд олборлож, баяжуулсан бүтээгдэхүүнийхээ 50 хувийг ХБНГУ-д нийлүүлнэ гэсэн үг. Ямартай ч “МАК” компани хувийн хэвшил хэрхэн ажиллаж, бүтээн байгуулдагийг яриагаараа бус үйлдлээрээ үлгэрлэж байна. Европын техник, технологийг хамгийн боломжийн хувилбараар үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, хөрөнгө оруулалт татах шинэлэг хэлбэрийг ч бусаддаа харуулж байна. Өөрөөр хэлбэл, монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тэр дундаа ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарын эцсийн бүтээгдэхүүн Европын зах зээлд гарах үүд хаалгыг нээж, хамтын ажиллагааны эхлэлийг “МАК” компани амжилттай тавилаа. Ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлох бус дотооддоо бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргах нь бидний зорилго. Гадны хөрөнгө оруулалттай Оюутолгойн төсөл, төрийн өмчит Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс нөөцийн хувьд бага боловч хувийн хэвшил зориглож хөдөлгөсөн анхны томоохон төсөл, бүтээн байгуулалт бол Цагаан суваргын ордод түшиглэсэн энэхүү төсөл юм. Үндэсний компани хэрэгжүүлж байгаа учраас өгөөж нь Монголдоо шингэж, монголчууддаа хүрэх учиртай.