Адгуу Тэмка,айвуу Нарансолонго
Гэрийн эзэн нь буйдан дээрээ тухлан, харин эзэгтэй гал тогоондоо өнждөг дүр төрх моодноос гарчээ. Эхнэрээсээ илүү хоол сайн хийж, гэрийн ажилд нь тус нэмэр болдог эрчүүд олширч. Тэдний нэг бол “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин. Гэрт нь зочин айлчлахад ахлах тогооч нь Тэмка, харин туслах тогоочийн үүргийг эхнэр Нарансолонго гүйцэтгэдэг гэнэ. Нарансолонго уужуу тайван бол Тэмүүжин адгуу яаруу. Энэ араншин нь гэрийн ажил дээр ч харагддаг гэнэ. Нэг нэгнээ нөхсөн энэ зан төрх нь бүхий л зүйл дээр анзаарагддаг ач тусаа өгдөг гэж ойр дотныхон нь ярьдаг юм билээ.
Гэр бүлийн хоёр уран бүтээлч учир цаг наргүй ажиллана. Олон аав ээжийн жишгээр хүүхдүүдийг нь хоёр талын аав, ээж нь харж, арын албыг нь амжуулдаг гэнэ билээ.
