Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › Өглөөний иог-Эрч хүч бэлэглэгч

Өглөөний иог-Эрч хүч бэлэглэгч

Амжилттай ажиллаж яваа хүмүүсийн ихэнх нь эртэч шувуухайнууд байдаг. Чамайг дуг нойрондоо дугжирч байх зуур тэд хэдийнээ босчихсон өдрийн ажлаа төлөвлөөд ажилдаа хэдийнээ орсон байдаг. Өөрөөр хэлбэл, зорилгоо биелүүлж, амжилтанд хүрэх нь өглөө эрт босохоос эхэлнэ. Тэр дундаа өглөө эрт иог хийснээр тухайн өдрийн ажлын бүтээмж хэд дахин нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс амжилтанд хүрэхээр тэмүүлж буй уншигчиддаа зориулан тавхан минутад багтах өглөөний иогийг санал болгож байна. Өглөө бүр өөртөө цаг гарган, энэхүү иогийг тогтмол хийж заншсанаар, элдэв стресснээс ангижирч, улмаар аливааг эерэгээр сэтгэж, сэтгэл өөдрөг, сэргэг тархитайгаар ажлаа амжуулах болно гэдэгт итгэж болно.