НОГООН ИРЭЭДҮЙ 2015:"Эко амьдрал" шоу.Дугаар 4

“Эмоци” продакшны уран бүтээлчид UBS телевизийн “Ногоон ирээдүй” төслөөс санаачилсан “Эко амьдрал” шоу нэвтрүүлэгт оролцож байгаа ажээ. Тус продакшны захирал Д.Түвшинтөр буюу жүжигчин Төтө хамтрагч, залуу жүжигчин Ц.Уртнасангийн хамтаар гэр хороололд тав хоногийг өнгөрүүлж байгаа бол жүжигчин Г.Эзэнмөнх, Б.Номин нар орон сууцанд мөн дээрх хугацаанд амьдарч байгаа юм. Жүжигчид энэхүү эко шоугаар гэр хороолол болон орон сууцны ус, эрчим хүчний хэрэглээний ялгааг харуулах бөгөөд мөн тэд мод тарих, хог цэвэрлэх, унадаг дугуйтай аялалд явах зэрэг олон эко үйл ажиллагаанд оролцож, бусдыг уриалж байгаа ажээ. “Эко амьдрал” уралдаант, хөгжөөнт шоу нэвтрүүлгийг пүрэв, баасан, бямба гаригийн 20.30 цагаас хүлээн авч үзээрэй.
