Дуучин С.Зоригт “Энд чи байсан ч болоосой” шинэ клипээ гаргалаа
Залуу дуучин С.Зоригт "Энд чи байсан ч болоосой" шинэ клипээ үзэгчдийн хүртээл болголоо. Тус дууны Х.Батмөнх, үгийг П.Нарангэрэл харин клипний зургийг Хөвсгөл далайн эрэгт авчээ. Клипэнд залуусын гэнэн хайр дурлал, хайртай хүнээ санан дурсаж буй сэтгэлийг илэрхийлэхийг зорьсон байна. Дуучин С.Зоригтын хувьд, 2012 онд СУИС-ийг төгссөнөөсөө хойш уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд энэ намар анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм. Ингээд түүний шинэхэн уран бүтээлийг үзэгчиддээ толилуулж байна. Дашрамд, тэрээр жүжигчин Г.Анхбаярын найруулж байгаа дэлгэцийн ээлжит шинэ бүтээлд оролцон тоглож байна.
