Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит үзэсгэлэн нээгдлээ

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойд зориулж МАН-аас хэд хэдэн арга хэмжээг зохион байгууллаа. Ойн хүрээнд их жанжины эдэлж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн баримт, бичиг, зураг хөргөөс бүрдсэн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордонд дэлгэгдсэн байна.
