Эцэг эхчүүд хандив цуглуулж цэцэрлэгийн өргөтгөл байгуулав

Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд багачуудад цэцэрлэгийн хүртээмж тааруугаас болж сургуулийн өмнөх боловсролоос хоцрогдох, эцэг эхчүүд чөлөөтэй хөдөлмөр эрхлэхэд саад тулгардаг. Энэ асуудлыг арилгахад бага ч болов хувь нэмэр оруулах үүднээс цахим орчинд нэгдэн нийлсэн эмэгтэйчүүд хандив цуглуулж цэцэрлэгийн өргөтгөл байгуулсан байна.
