Байгаль хамгаалагчдад мотоцикль гардуулав

Германы хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын тусгай хамгаалалттай газруудад бартаар замын 60 мотоцикл гардуулан өглөө. Мөн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-д 32 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болсон юм.
