Сүрьеэ өвчнөөр жилд 300 хүн амиа алдаж байна
Манай улсад сүрьеэ, ялангуяа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл, нас баралт тулгамдсан асуудал болж байна. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах ажлыг илүү эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа. Тиймээс 11-р сарын 23, 24-ний өдрүүдэд Шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлье сэдэвт үндэсний сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.
