Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Сингапур Умард Солонгос улстай худалдаа хийхээс татгалзлаа

Сингапур Умард Солонгос улстай худалдаа хийхээс татгалзлаа

Солонгосын хойгийн хурцадмал байдал, Умард Солонгосын дайсагналыг намжаахын тулд НҮБ, АНУ дорвитой алхам хэрэгжүүлж эхлээд байгаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай элчээ Пхеньян руу илгээгээд байгаа бол Сингапур улс Умард Солонгостой хийж буй бүх худалдаагаа зогсоосон байна.

Тодруулбал энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Сингапур улсын Гаалийн алба Умард Солонгос улсаас импортолдог болон тус улс руу экспортолдог бараа бүтээгдэхүүнүүдээ зогсоожээ. Хэрэв энэ журмыг зөрчвөл торгууль оногдуулах, аль эсвэл 2 болон түүнээс дээш жил хорих юм байна. Умард Солонгос улс 6 дахь удаагаа цөмийн туршилт явуулсны дараа НҮБ хориг арга хэмжээгээ улам бүр чангатгаад байгаа.

2016 оны байдлаар Сингапур улс бол Пхеньяны 8 дахь том худалдааны түнш байсан юм. Мөн онд Кубаас Умард Солонгос руу зэр зэвсэг тээвэрлэхэд тусалсан Сингапурын компани 125,700 доллараар торгуульжээ.