Жилд 500 хүн зам тээврийн ослоор амиа алдаж байна
Сүүлийн 6 жилийн турш осол гэмтлийн өвчлөл манай улсын нас баралтын 3-рт, өвчлөлийн шалтгааны 5-рт бичигдэж байна. Тэгвэл энэ оны эхний 10-р сарын байдлаар улсын хэмжээнд 30588 зам тээврийн осол гарч, 431 хүн амь насаа алджээ. Тиймээс “зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх” өдрийг зохион байгуулсан байна.
