Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Германы шүүх Кувейтын онгоц Израйлийн иргэнд үйлчлэхээс татг

Германы шүүх Кувейтын онгоц Израйлийн иргэнд үйлчлэхээс татгалзах эрхтэй гэж үзжээ

Кувейт Эйрлайн компани Франкфуртээс Бангкок хүрэх нислэгийн тасалбараа Израйлийн иргэнд худалдахаас татгалзсан байна. Энэ нь Кувейт улс Израйлийг тусгаар тогтносон бүрэн эрхт бие даасан улс гэж хуулиараа хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой юм байна. Гэсэн ч хэрэг Еврей гаралтай иргэд болон бусад хүний эрхийг хамгаалагчдын шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарч ХБНГУ-ын шүүхэд шилжсэн байна. Германы шүүх Кувейт Эйрлайн нислэгийн компанийг дотооддоо Израйлийн иргэнд үйлчлэхгүй байх эрхтэй гэж үзжээ. Нислэгийн компани улсынхаа үндсэн хуулийг дагаж мөрдөж хүндлэх хэрэгтэй, Германы шүүх гадны улсын дотоод хэрэг, хууль дүрэмд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэсэн байна. Кувейтын нислэгийн компаниар үйлчлүүлэх эрхгүй болсныхоо төлөө заргалдаж байгаа зорчигчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг ардчиллыг үл хүндэлсэн ичгэвэртэй шийдвэр гаргалаа хэмээн шүүмжиллээ. Зорчигч энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул дахин давж заалдах юм байна. Германд байдаг Еврейчүүдийн төв зөвлөл мөн шүүхийн шийдвэрийг шүүмжилж гадны компани Герман улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа тухайн улсын хууль дүрмийг баримтлах хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс Холбооны Засгийн газарт хандан хэргийг дахин нягтлан шалгахыг уриалж байна.