Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Үндэсний контент PERFECT DANCE шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэл

Үндэсний контент PERFECT DANCE шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

Бүжгийн урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин, өөрийгөө нээн бүжгийн урлагийг сурталчлах гайхалтай ертөнцөөр аялах боломжийг “UBS” телевиз олгож байна. Монголын бүжгийн урлагийн шилдгүүд нэгэн тайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан Төгс бүжгийн хэмнэл, Мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг харуулах Үндэсний контент -“Perfect Dance” шоу нэвтрүүлэгт бүжиглэх дур сонирхолтой, авьяастай хүн бүхэн оролцох боломжтой.

Оролцогч та улс үндэстний уламжлалт Ардын  бүжиг, Сонгодог бүжиг, Стандарт, Латин америк цэнгээнт бүжиг болон  Hip Hop dance, Locking, Popping, B-Boy, K-Pop, Electro, Urban dance зэрэг чөлөөт бүжгийн төрлүүдээр гоцлол болон хамтлагаараа оролцож бүх урлагийн ЭХ гэгддэг бүжгийн урлагийн гайхамшгийг энд мэдрүүлж телевизийн шоуны од болон гялалзаарай!

  1. Ганцаараа, хосоороо эсвэл хамтлагаараа оролцох бүрэн боломжтой.
  2. Бүжгийн бүх төрлөөр өрсөлдөх боломжтой.
  3. Нийт 5 үе шатны турш ялгаатай шалгуураар өрсөлдөнө.
  4. Бодит шагналын сантай.
  5. “Perfect Dance” телевизийн  шоунд  хэрхэн бүртгүүлэх вэ?