Осама Бин Ладентай холбоотой баримтуудыг дэлгэлээ
АНУ-ын Тагнуулын төв газар Аль Кайда зэвсэгт бүлгийн удирдагч байсан Осама Бин Ладентай холбоотой баримт материалуудыг олон нийтэд дэлгэжээ. Эдгээр материалууд нь Осамаг баривчилсан цэргийн ажиллагааны тухай болон Осамагийн гаргасан хувийн сэтгүүлийг багтаажээ. Тагнуулын төв газрын дарга Майк Помпео Америкийн ард түмэн дэлхийн хамгийн зартай байсан террорист байгууллагыг хэрхэн ажилладаг болон хэрхэн халдлага төлөвлөдгийг мэдэж авах боломжтой болсон гэжээ. Мөн Аль Кайдаг хэрхэн буулгаж авч, Бин Ладеныг баривчилсан цэргийн ажиллагаатай ч танилцах эрхтэй болов. Өмнө нь 2015 оны 5 дугаар сард энэ талаарх зарим баримтуудыг дэлгэж байжээ. Сая дэлгэсэн баримтан дунд Бин Ладены хувийн сэтгүүл ихээхэн сонирхол татаж байна. Энэ сэтгүүлд Аль Кайдагийн дэмжлэг үзүүлэх боломж, төлөвлөгөөний талаар бичжээ. Түүнчлэн Бин Ладены хүү Хамза Бин Ладены насанд хүрсэн үеийн зургууд, Иран улс Аль Кайдатай хэрхэн холбогдож байсан талаар баримтууд хавсаргасан байна. Долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн 35 дахь Ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн аллагын тухай баримт материалуудыг ил болгосон билээ.
