Мисс бүсгүйн будаггүй төрх
“Дэлхийн мисс 2016” тэмцээнд эх орноо сурталчилж, чамгүй амжилттай оролцсон А.Баярцэцэгийн амжилтын буухиа үргэлжилсээр байгаа. Тэгвэл миссийн жинхэнэ хүч чадал гэдэг зүйл зөвхөн төгс нүүр будалт, өмссөн хувцас, гадаад төрхөндөө байдаггүй гэдгийг өөрийн биеэр батлан харуулж яваа тэрээр сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа будаггүй selfie-гээ нийтлэх болсон. Миссийн будаггүй царай эгэл жирийн монгол охидын байдаг л нэг дотно төрх аж. Гэвч түүний дотоод сэтгэлийн хүч, авьяас, нинж сэтгэл, бусдыг байлдан дагуулах чадвар, бүтээлч байдал энэ бүгд бидний хайртай мисс бүсгүйг бүтээжээ.
Сонирхуулахад, түүний тоглосон “Attrition” киноны зураг авалт бүрэн дууссан бөгөөд ирэх онд дэлгэцнээ цацагдах аж.
