Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Селена Гомез,Жастин Бибертэй эргэн нийлэх үү

Селена Гомез,Жастин Бибертэй эргэн нийлэх үү

Селена, Жастин нар 2 жилийн дараа харилцаагаа эргэн сэргээлээ. Өнгөрсөн амралтын өдрөөр тэд хамтдаа өглөөний цай ууж,улмаар Холливуудын гудамжаар гэрэл зурагчдаас ч эмээлгүй зугаалсан нь жинхэн дуулиан дэгдээгээд байна.Хэдийгээр жирийн найзуудын уулзалт мэт харагдавч үнэндээ Канадын дуучин Weeknd-тэй болзоод жил шахуу болж буй Селенагийн сэтгэл эргэсэн байх вий гэсэн хардлага ч дагуулж байна.Селенагийн ойр дотны найз нөхөд түүнийг Жастинтай эргээд харьцаж эхэлсэнд тун ч сэтгэл дундуур байгаа гэнэ.Учир нь дуучин залуугаас болж Селена сэтгэл санааны гутралд орж,хүндхэн цаг үеийг давж гарсан тул тэд одоо ч Жастиныг уучлаагүй ажээ.