Европын төв болон хойд хэсгийг хүчтэй салхи дайран өнгөрсний улмаас 5 хүн амь үрэгджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Европын төв болон хойд нутгийг хүчтэй салхи дайран өнгөрсний улмаас Чех, Польш, Герман зэрэг улс орнуудад нийтдээ 5 хүний амь нас эрсэдсэн талаарх мэдээллийг гадаад мэдээний төгсгөлд хүргэж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Европын төвийн болон хойд хэсгийг дайраад өнгөрсөн цагт 100-180 км-ийн хурдтай хүчтэй салхи, шуурганы улмаас Польш улсад 2, Чех улсад 2 болон Герман улсад 1 хүн амь үрэгдсэн байна. Польш болон Чех улсад амь үрэгдсэн хүмүүс бүгд салхинд булгарсан модонд дарагдан нас барсан байна. Мөн дээрх улсуудад олон мянган хүн тог цахилгаангүй болоод байгаагаас гадна Герман улсын хойд болон төвийн нутгийн төмөр замын ихэнх сүлжээ өнөөдрийг дуустал хаагдаад байгаа юм байна. Ингэснээр Бремен, Хамбург, Берлин, Ханновер, Киль зэрэг хотуудад олон мянган аялагч иргэд гацсан байдалд ороод байгаа юм. Германы Bild сонинд мэдээлснээр Доод Зааксен мужид 63 настай эрэгтэй усанд живж нас барсан байна.
