Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Алаг салат хийх жор

Алаг салат хийх жор

Намар бол хавар үрслүүлж тарьж ургуулан зунжингаа арчилж тордсон хүнсний ногооныхоо ургацыг хураах цаг. Тиймээс өвлийн улиралдаа бэлдэж, шинэхэн ногоонуудаараа ахиухан алаг салат хийн, нөөцлөөд авъя. Өвлийн улиралд аль болох амин дэмтэй хоол хүнс хэрэглэж байж, дархлаагаа бэхжүүлдэг учраас үүндээ бэлдье ! Харин алаг салат хэрхэн хийх жорыг энд санал болгож байна.

ОРЦ :1 кг лууван, 250 гр сонгино, 300 гр өргөст хэмх, 200 гр ногоон чинжүү, 300 гр улаан чинжүү, 3 ш лаврын навч, 3 гр нунтаг хар перец, 5 хумс сармис, 20 гр давс, 20 гр элсэн чихэр, 10 гр /70 хувь/ уксус, 100 гр тос, 200 гр ус