Жолоочгүй ухаалаг автобус зорчигчид тээвэрлэжээ
Хятадын Хуньан мужийн Жужоу хотод анх удаа жолоочгүй ухаалаг автобусыг туршсан байна. Энэ удаагийн туршилтаар зорчигчид тээвэрлэснээр онцлог болжээ.30 метр урт жолоочгүй туршилтын автобусанд өөрөө замаа хэмжиж, явах чиглэлээ тодорхойлох ухаалаг мэдрэгч суурилуулжээ. Автобус зорчигчдод анх удаа үйлчилсэн ч ямар нэг гэмтэл саатал, хүндрэл бэрхшээл гараагүй байна. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс жолооч автобусыг хянах боломжтой гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ. Энэ мэтчилэн зорчигчидтой хийсэн туршилтууд амжилттай болбол ирэх оны 2 дугаар сард Жужоу хот жолоочгүй ухаалаг автобусыг ашиглалтанд оруулах юм. Хэдийгээр Нидерланд болон бусад орнуудад жолоочгүй автобусыг туршиж байгаа ч Хятад шиг зорчигчидтой явуулж үзээгүй байна.
