Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Саудын Арабын эмэгтэйчүүд жолооны ард суух эрхтэй болно

Саудын Арабын эмэгтэйчүүд жолооны ард суух эрхтэй болно

Саудын Арабын  угсаа залгамжлах хунтайж Мохамед Бин Салманы нийгэмд оруулахаар санаачилсан эерэг өөрчлөлтүүдээс хамгийн чухал нь эмэгтэйчүүд жолооны ард суух эрхтэй болсон явдал юм. Саудын Араб улсад өнөөг хүртэл эмэгтэй хүн машин барихыг хориглосоор ирсэн. Харин ирэх 2018 оны 6 дугаар сараас эмэгтэйчүүд эрчүүдийн адил жолооны ард суудаг болох юм. Тус улсын гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр хааны зарлиг удахгүй гарна гэжээ. АНУ-д суугаа Саудын элчин сайд хунтайж Халед бин Салман уг шийдвэрийг түүхэн өөрчлөлт гэж сайшаасан байна. Эмэгтэйчүүдэд жолоо барих эрх олгохыг Саудын дотоодын тэмцэгчид төдийгүй гадны улс орнууд ч мөн олон жилийн турш уриалаад байсан юм. Мэдээж хэрэг тус улсын эмэгтэйчүүд энэ мэдээг баяртайгаар хүлээж авлаа.  Эмэгтэйчүүдийг жолоо бариулья гэсэн нэртэй хөдөлгөөн өрнүүлж байсан тэмцэгчид уг мэдэгдэл гарсан даруйд жолооны ард баяр хөөртэйгээр сууж буй зургаа цахим сүлжээнд нийтэлжээ. Саудын Арабт амьдардаг нэгэн бүсгүйн ярьснаар машин барьдаг болчихвол амьдрал илүү өрнөлтэй бас сонирхолтой болно, ажил төрлөө ч хурдан түргэн амжуулдаг болно гэжээ. Бүсгүйчүүд машин барьж чаддаггүй учраас хүссэн газарлуугаа тэр бүр аялаад байж чаддаггүй гэж ярьсан байна.