Хүрэн манжин даршлах арга
Хүрэн манжин бол эрүүл мэндэд хамгийн их ач тустай хүнсний ногооны нэг. Уг ногоо нь тэжээллэгээс гадна анагаах увидастай учраас байгалийн гаралтай эм ч гэж нэрлэх нь бий. Бууцай, гишүү нь хүрэн манжингийн төрлүүд бөгөөд дотроо маш олон төрлийн амин дэм, эрдэс бодис, антиоксидант, фиберээр баялаг. Амин дэм дотроо С витамин болон Б6, фолийн хүчил, магни, бетайн, калигийн агуулах хэмжээ хамгийн өндөр. Антиоксидантаар баялаг төдийгүй үрэвслийн эсрэг, хоргүйжүүлэх хамгийн өндөр үйлчилгээтэй хүнсний ногоо юм. Хүрэн манжинг удаан агаарт байлгавал амин дэм нь задардаг. Хальслаад халууны боловсруулалт хийвэл сахарын хэмжээ нь задарч түлэгдэн борлодог учраас хальстай нь давс, элсэн чихэр хийж, чанаж, хүйтэн усанд сойж хэрэглэдэг.
Хүрэн манжин – 2 кг
Уусмалд:70 гр давс,85 гр элсэн чихэр, 10 гр /70 хувьтай/ уксус,2 л ус, амтлагч
Хэрэглэх материал: Тогоо, жигнүүр, ус буцалгагч, хутга, жин, шил, таглаа, вандан
- Болц нь гүйцсэн хүрэн манжингаа хүйтэн усанд сойж хөргөхөд хальс нь амархан сална. Гараар болон хутгаар хальслана. Хальсалсан хүрэн манжингаа урсгал усаар угааж цэвэрлэнэ. Хүрэн манжинг өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж болно.
- Уусмал бэлтгэхдээ: Усаа буцалгаж 2 л усанд давс 70 гр, элсэн чихэр 85 гр, уксус 10 гр-ийг хийж сайтар хутгаж найруулна. Уусмалаа хийнэ /уусмалыг жорын дагуу найруулж бэлтгэнэ/.
- Уусмал хийсэн хүрэн манжингаа ариутгасан таглаагаар таглана. Буузны жигнүүр дээр тагласан ногоогоо тавьж, 20 минут жигнэж ариутгана. Хэрэв шилтэй ногоо жигнүүрээс илүү гарвал түмпэн хөмөрнө. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ таглааг нь чангалж, доош нь харуулж хөргөнө.
