Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Радиогийн нэвтрүүлэгч эмэгтэйн биед халджээ

Радиогийн нэвтрүүлэгч эмэгтэйн биед халджээ

ОХУ-ын Эко Москвы радиогийн нэвтрүүлэгч эмэгтэйн хүзүү рүү хутгалсан хэрэг гарсан байна. Гэмт этгээд радиогийн мэдээний өрөө рүү хүч хэрэглэн нэвтэрч нэвтрүүлэгч эмэгтэйг бэртээжээ. Азаар эмэгтэйн шарх амь насанд халгүй өнгөрсөн. Радиогийн нэвтрүүлэгч Татьяана Фелгенгауэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болжээ. Гэмт этгээдийг цагдаа нар баривчлаад байгаа ч чухам ямар шалтгаанаар ийнхүү хөтлөгч эмэгтэйг хутгалсныг хараахан олж тогтоогүй байна. Татьяана нэвтрүүлэг хөтлөхийн хажуугаар ахлах редактор хийдэг бөгөөд тус радиод 10 гаруй жил ажиллажээ. Израйль гаралтай эрэгтэй Эко Москвы радиогийн үүдний харуулын нүүр лүү хий цацаж мэдээний өрөө рүү нэвтрэхдээ ямар нэгэн үг хэлж, чанга дуугарч, дуу авиа гаргаагүй байна. Тус радио нь ихэвчлэн Кремлийн ордныг шүүмжилсэн өнгө аястай нэвтрүүлэг, мэдээ сурвалжлага цацдаг гэж олон улсын хэвлэлүүд бичжээ.Хүзүүндээ хутгалуулсан Татьяанагийн аав Павель Флегенгауэр цэрэг армийн салбарт гаршсан ОХУ-ын нэртэй сэтгүүлч юм.

Хэрэг явдлын дараа Эко Москвы радиогийн дамжуулснаар хутгаар зэвсэглэсэн гэмт этгээдийг Борис Гритс гэдэг байна. Түүнийг 48 настай гадаадын иргэн болохыг мэдэгджээ. Мөн гэмт этгээдийг эхний удаад шалгаснаар гэмт хэрэг үйлдэх ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдаагүй байна. Ойрын үед Оросын төрийн мэдлийн телевизийн суваг Эко Москвы радиог хэт барууны үзэл баримталж Оросын эсрэг суртал ухуулга явуулах болсонд буруутгах болжээ. Өнгөрсөн сард л гэхэд тус радиогийн сурвалжлагч Юлия Латынинагийн нүүрлүү хий шүршиж, машиныг нь шатаасан байснаас болж улс орноо орхин гарчээ.