Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ираны цэргүүдийг Иракийн

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ираны цэргүүдийг Иракийн нутаг дэвсгэрээс хөөжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Ойрхи Дорнодын орнуудаар айлчиллаа. Түүний айлчлалын гол зорилго Исламын улс бүлэглэлийн дайралт довтолгооны дараа үлдсэн Ирак улсын дахин сэргээх асуудлаар Ойрхи Дорнодын чинээлэг улс орнуудтай уулзалт хэлэлцээр хийх явдал гэж харж байгаа юм. Тиллерсон эхлээд Саудын Арабын нийслэл Рияд хотод тус улсын Гадаад хэргийн сайд, хаан Салман болон бусад сайдуудтай уулзсан. Энэ үеэрээ Иракт байгаа Ираны цэргүүдийг нэн даруй гаргах шаардлагатай гэдгийг онцолсон юм. Ер нь Иран ч гэлтгүй Исламын улс бүлгийн эсрэг дайтаж байсан бусад орнуудын цэрэг дайчдыг ч мөн гэртээ харих цаг нь болсон гэжээ. Тиллерсоны энэ мэдэгдэл АНУ, Ираны харилцаа эмзэг байгаа үед олон нийтэд хүрснээрээ анхаараал татаж байна. АНУ-ын цэргийн хүчин Иракийг дахин сэргээх ажилд туслахаар тус улсад байрласан хэвээр байгаа. Түүнчлэн Европын улс орнууд, дэлхийн бусад улс орнууд АНУ-тай хамтран Ираны Хувьсгалт дайчдын үйл ажиллагааг таслан зогсоож бүс нутагт тогтвортой байдлыг бий болгоход тусална гэдэгт найдаж байна гэжээ.

Хамгийн сүүлд Исламын улс бүлэглэлийн гол төвөө байрлуулж байсан Сирийн Рака хотыг чөлөөлсөн ч тус бүлэглэлийн удирдагчийг одоо болтол бариагүй байгаа юм. Саудын Араб, Иракийн саяхнаас эхэлсэн дипломат харилцаа Иракийн сэргээн босголтын ажилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа Рекс Тиллерсон хэлсэн байна.Саудын Арабт айлчилсныхаа дараа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Катар улсад түр саатсан байна. Ингэхдээ Катар болон Арабын бусад улс орнуудын хооронд үүссэн үл ойлголцлыг аль болох түргэн арилгаж, асуудлаа шийдэхийг уриалсан юм.  Катар улсыг Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт, Бахрейн, Египет улсууд  эдийн засгийн терроризм хийж байна хэмээн буруутгаж, дипломат харилцаагаа таслах хэмжээнд хүрээд байгаа юм.