Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › АНУ-ын өмнөх 5 Ерөнхийлөгч дуу хоолойгоо нэгтгэв

АНУ-ын өмнөх 5 Ерөнхийлөгч дуу хоолойгоо нэгтгэв

Энэ жил АНУ-ын хувьд хатуухан жил болсныг эх сурвалж онцолж байна. Хүчтэй далайн хар салхиуд ар араасаа дайран өнгөрч, Калифорнид ойн түймэр асар их хэмжээний гарз хохирол дагуулсан юм. АНУ-ын ард иргэдийг сэтгэл санаагаар дэмжиж, тэдэнд амьдрах хүсэл эрмэлзэл урам зориг өгөх хандивын тоглолт орон нутгийн цагаар бямба гаригийн үдэш Техаст болсон байна. Энэ тоглолтонд одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампаас гадна төрийн эрх барьж байсан 5 Ерөнхийлөгч нэгэн дор цуглажээ.Барак Обама, Жорж W Буш, түүний хүү Жорж Буш, Билл Клинтон болон Жимми Картер нар хүндэтгэлийн хандивын арга хэмжээнд ирж дуу хоолойгоо нэгтгэсэн байна. Ардчилсан намаас гарч байсан 3, Бүгд Найрамдахчуудаас сонгогдож байсан 2 Ерөнхийлөгч Харви, Ирма болон Мариа хар салхи Америк улсыг дайран өнгөрсний дараа Нэг Америк уриалгыг эхлүүлээд байсан юм. Харви далайн хар салхинд хамгийн их гарз хохирол амссан нутаг бол Техас. Техас муж хэдэн тэрбум доллараар тооцогдох их хэмжээний хохирол амсчээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн засварлах ажилд эхний ээлжинд 100 сая доллар шаардлагатайгаас өмнөх 5 Ерөнхийлөгчийн явуулсан Нэг Америк уриалга сайн дурын 80,000 хандивлагчаас  31 сая доллар цуглуулсан байна. Өнөөгийн Ерөнхийлөгч Трамп үе үеийн төрийн тэргүүнүүдэд хүндлэл үзүүлж, гүн талархаж байгаагаа илэрхийлжээ. Урлагийн тоглолтонд Лэди Гьагьа, Лайле Ловет, Роберт Өрль Кийн, Сэм Мүр, Иоланда Адамс нар оролцож кантри дуучин Ли Грийнвүд нээж, хөтөлсөн байна.