Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Роберт Мугабег сайн санааны элч төлөөлөгч байхад тохиромжгүй

Роберт Мугабег сайн санааны элч төлөөлөгч байхад тохиромжгүй гэж үзжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Зимбабве улсын Ерөнхийлөгч 93 настай Роберт Мугабег сайн санааны элч төлөөлөгчөөр сонгосон байна. Гэвч Африк тивд хамгийн удаан төрийн эрх барьж байгаа удирдагчдын нэгийг сайн санааны элч төлөөлөгч байхад тохиромжгүй гэж үзээд байгаа юм. Хэдийгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Мугабег сонгоод байсан ч олон нийтийн шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарсан учраас сайн санааны элчийн үүргээс чөлөөлсөн байна.Роберт Мугабе 1980-аад оноос хойш Зимбабве улсын төрийг барьж байна. АНУ түүнийг хүний эрхэнд халдсан олон үйлдэл хийсэн учраас хориг арга хэмжээ авч, хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Барак Обама ажлаа хүлээлгэж өгөхдөө хоригийн хугацааг нэг жилээр сунгасан юм. НҮБ-ын салбар байгууллага Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайн санааны элч төлөөлөгч 2 жилийн хугацаатай томилогддог. Тус байгууллагын тэргүүн өөрийн биеэр элчийг сонгодог дүрэм журамтай. Дүрмийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Мугабег сонгож элчээрээ томилсон. Энэ шийдвэрийг эсэргүүцэгчид Мугабег 30 гаруй жил төрийн эрх барих хугацаанд Зимбабве улсын анагаах ухааны тогтолцоо бүхэлдээ нуран унасан гэж үзжээ. Мөн төрийн албаны ажилчид үнэ төлбөргүй эмчлүүлдэг, эм бэлдмэлийн хангамж нөөц бага төдийгүй Мугабе өөрөө ихэнхдээ улс орондоо байдаггүй, тодруулбал эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэх гэж хилийн чанадад аялж амьдардаг гэсэн шүүмжлэлүүдийг хэлж байна. Харин Тедрос Аданом Мугабег олон нийтийн эрүүл мэндийнсалбарт хувь нэмрээ оруулсан гэж үнэлж байжээ. Боломжгүй зүйлийг боломжтой болгоцгооё гэсэн уриагаар өнгөрсөн 5 сард сонгогдож байсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэхэн тэргүүн Тедрос Мугабег өөрийн байр суурийг ашиглан бүс нутагтаа нөлөө үзүүлж чадна гэж найдсан байна. Гэтэл Их Британи, Канад улсуудын Засгийн газруудаас авахуулаад, хүний эрхийн төлөө томоохон байгууллагууд, НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн холбоо, Зимбабве улсын хуульч эрх зүйчид, цахим орчинд бүхэлдээ эсэргүүцлийн дуу хоолойгоо илэрхийлжээ.