Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Японы парламентын сонгуулиар эрх баригч эвсэл ялалт байгуулл

Японы парламентын сонгуулиар эрх баригч эвсэл ялалт байгууллаа

Өчигдөр буюу ням гаригт Япон улсад Парламентын дундын сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуулиар Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлж буй эрх баригч эвсэл ялалт байгуулна гэж ажиглагчид болон урьдчилсан судалгааны дүнгээр хэлж байсан. Тэгвэл Абэгийн нам 312 суудал авч олонхийн суудлаа хадгалж үлдсэн байна. Эрх баригч эвсэл Парламентын танхимд олонхийн суудлаа хадгалж үлдсэнээр Ерөнхий сайд Шинзо Абэ Японы хамгийн удаан Засгийн эрх барьсан Ерөнхий сайд болж магадгүй юм.                      Японы Парламент 465 суудалтай. 250-300 суудлыг Абэгийн Либерал Ардчилсан нам эзэлнэ гэж урьдчилсан санал хураалтын дүн гарч байсан. Харин эрх баригч эвсэлд Либерал Ардчилсан намтай нэгдсэн Комейто нам 26-35 суудал авна гэж ажиглагчид хэлж байна. Энэ жил 63 настай Японы Ерөнхий сайд 2 дахь 3 жилдээ төрийн эрх барьж байна. Хэрэв энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадвал ирэх жилийн 9 дүгээр сарын 25-нд болох сонгуулиар дахин ялж, 3 дахь 3 жилдээ төрийн эрх барих боломжтой болно гэж яригдаж байсан. Ингэснээр Японы Засгийн газрын танхимд хамгийн удаан эрх барьсан Ерөнхий сайд болох юм. Өчигдөр болж өнгөрсөн дундын сонгууль нь эрх баригч эвслийн давамгай байдлаа батлан харуулах, улс төрийн бодлогоо хэрэгжүүлэхэд түлхэц болохуйц санал хураалт болсон гэдгийг олон улсын шинжээчид хэлж байгаа. Тэр дундаа хүчирхэг гадаад бодлого хэрэгжүүлнэ гэж Абэ сонгуулийн дараа мэдэгдсэн байна. Яг энэ үед Японы Парламентын өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудал бол Умард Солонгосын аюул заналхийлэл юм. Умардын байдал тун ярвигтай, сэрэмжлүүштэй байгаа нь Зүүн Хойд Ази, цаашлаад АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл гэж харж байна. Тиймээс Япон улс батлан хамгаалах салбарын хүчин чадлаа зузаатгах эрмэлзэлтэй байгаа юм. Түүнчлэн Японы өмнөд нутгийг Лан далайн хар салхи 4 дүгээр түвшний аюултайгаар дайран өнгөрч байна. Хар салхи өнөөдөр буюу даваа гаригт нийслэл Токио хотод шуурна гэж цаг уур судлаачид анхааруулж байгаа юм. Лан далайн шуурга их хэмжээний хуртунадас дагуулж, өмнөд нутагт зарим нислэг цуцлагдсан байна.