Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ
Ази-Европыг холбосон хамгийн дөт автозам, төмөр зам нь Монгол улсаар дамжин өнгөрдөг. Тиймээс бид дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, үүгээр эдийн засгаа өсгөх боломжтой. Энэ ч үүднээс бусад улс орнуудын туршлагаас хуваалцах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас “бүс нутгийн тээвэр логистикийн хамтын харилцаа-Хөгжлийн зам сэдэвт” олон улсын бага хурлыг зохион байгуулж байна.
