Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "Хүчит шонхор" зах нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар аш

"Хүчит шонхор" зах нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар ашиглаж байна

Чингэлтэй дүүргийн газрын алба болон цагдаагийн байгууллага хамтран Хүчит шонхор захад байрлах автомашины зогсоол болон нийтийн эзэмшлийн талбай хоорондох зайг тогтоосон байна. Учир нь  Хүчит шонхор захын удирдлагууд нийтийн эзэмшлийн талбайг хувийн өмч мэт эзэмшин иргэдээс зогсоолын төлбөр авдаг байжээ. Энэ нь иргэдийн зүгээс ихээхэн бухимдалыг төрүүлээд байсан юм.