Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Ирланд улс Офелиа хар салхины учруулсан гарз хохирлын хэмжээ

Ирланд улс Офелиа хар салхины учруулсан гарз хохирлын хэмжээг гаргаад байна

Өнгөрсөн хэдэн өдрийн турш Ирландыг дайран өнгөрсөн Офелиа далайн хар салхины учруулсан гарз хохирлын хэмжээг тус улс тооцон гаргаад байна. Цагт дээд тал нь 190 км-т хүрч салхилсан уг хар салхины улмаас 3 хүн амь үрэгдэж, 300000 гаруй айл өрх тог цахилгаангүй болоод байгаагаас гадна олон арван мод, цахилгааны шонгууд нурж, байшин барилгууд эвдэрч сүйдээд байгаа талаар албаныхан мэдээлж байна. Англи болон Шотландыг чиглэн хөдөлсөн Офелиа хар салхины хурд хэдийгээр буурсан ч Их Британий эрх баригчдын зүгээс хүн ардыг туйлын анхаарал, боломжтой байхыг анхааруулсаар байна. Офелиа хар салхи Ирландад сүүлийн 50 жилийн турш тохиогоогүй тийм хүчтэй далайн салхи байсныг албаныхан онцлоод байгаа юм. Мөн Их Британид энгийн үед бүрхэг саарал байдаг тэнгэрийн өнгө шар болж хувирсан явдлыг Офелиа хар салхи Сахарын элсэн цөлийн тоос, шороо болон Европын өмнөд хэсэгт асч байгаа ой хээрийн гал түймрийн утаа тортгийг дагуулан авчирсантай холбон тайлбарлаж байна.