Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Моника Беллучи "Бонд 007"-ийн найз бүсгүйд тоглоно

Моника Беллучи "Бонд 007"-ийн найз бүсгүйд тоглоно

Домогт тагнуулчийн дүрийг бүтээдэг Их Британий жүжигчин Дэниел Крейг шинэ гарах ангидаа Италийн гоо үзэсгэлэн Моника Беллучитэй хамтрах хүсэлтэй байгаа гэнэ.2015 онд дэлгэцнээ гарсан «007: Спектр" кинонд Моника Беллучи зартай гэмт хэрэгтний бэлэвсэн эхнэр Люси Скиаррын дүрээр үзэгчидтэй уулзаж байсан билээ.Дэниел Крейгийн ойрын эх сурвалжаас хэвлэлийнхэнд ярихдаа " Крейг тагнуулч Бондын шинэ ангид Моникаг тоглуулах чин хүсэлтэй байгаа" хэмээжээ.Харин киноны продюсерүүд шинэ ангийнхаа зохиолыг хэрхэн төлөвлөх,Моникатай хэлэлцэж тохирч чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.Бондын шинэ анги 2019 оны 11-р сард дэлгэцнээ гарах юм.