Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Сөүл, Токио хотуудад цөмийн цохилт үзүүлбэл 2 сая гаруй хүн

Сөүл, Токио хотуудад цөмийн цохилт үзүүлбэл 2 сая гаруй хүн амь үрэгдэнэ гэсэн тооцоо гарчээ

Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааг хиймэл дагуул ашиглан судалдаг 38North хэмээх вебсайтад тавигдаад байгаа Америкийн судлаач Майкл Ж. Загурекийн бичсэн дүн шинжилгээний дагуу хэрэв Пхеньяны зүгээс Өмнөд Солонгос болон Япон улсын нийслэл хотууд руу нэгэн зэрэг цөмийн бөмбөг харвасан тохиолдолд доод тал нь 2 сая, дээд тал нь 7 сая гаруй хүн амь үрэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна. Тэрээр болзошгүй цөмийн халдлагын талаар байж болох хамгийн муу хувилбарын дагуу дээрх анализыг гаргаад байгаа бөгөөд үүндээ Сөүлийн оршин суугчдыг 24.1 сая, Токиогийн оршин суугчдыг 37.9 сая-аар бодож, Пхеньяны шууд харвахад бэлэн 25 цөмийн цэнэгт хошууг 15-250 килотонны хүчин чадалтайгаар тооцоолж дүнгээ гаргасан байна. Мөн дээрх цөмийн бөмбөгүүдийг агаарт устгах зориулалт бүхий АНУ-ын THAAD системийн зүгээс үзүүлэх хариу үйлдлийг ч тооцож үзсэн байна.