Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Замын түгжрэлд саатсан Индонезийн Ерөнхийлөгч 2 км газар алх

Замын түгжрэлд саатсан Индонезийн Ерөнхийлөгч 2 км газар алхжээ

Индонези улсын автозамын түгжрэл дээд цэгтээ хүрсэнийг пүрэв гаригт болсон нэгэн сонирхолтой үйл явдал батлаад байна. Пүрэв гаригт Индонезийн нийслэл Жакарта хотын ойролцоо орших Силегон хотод зохиогдсон тус улсын зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсан цэргийн парадын үйл ажиллагаанд оролцохоор явж байсан ерөнхийлөгч болон засгийн газрын гишүүдийн автомашины цуваа түгжрэлд орж, гацан, улмаар цагтаа амжиж очиж чадахгүй байдалд хүрсэн тул Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо засгийн газрын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хамтаар 2 км гаруй газрыг алхан туулсан байна. Ерөнхийлөгч Жоко Видодо түүний автомашин замын түгжрэлд 30 минут хөдөлгөөнгүй байсны дараагаар гарч, зорьсон газартаа алхаж очихоор шийдсэн талаар ерөнхийлөгчийн ордноос мэдээлжээ. Харин энэхүү үйл явдлын талаар сошиал ертөнцөд "Индонезийн ерөнхийлөгчийн цуваанд зориулж урьдчилан замыг чөлөөлөх ёстой бус уу, яагаад нисдэг тэргээр зорьсон газартаа хүрч болоогүй юм бол" гэх зэрэг асуулт, шүүмжлэлүүдээр булаад байна.