Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мариа хар салхинд нэрвэгдсэн Пуэрто Рико улс олон улсаас тус

Мариа хар салхинд нэрвэгдсэн Пуэрто Рико улс олон улсаас тусламж хүслээ

Нэг долоо хоногийн өмнө Кариббын тэнгисийн арал улсуудыг дайран өнгөрсөн Мариа хар салхинд хамгийн ихээр нэрвэгдсэн Пуэрто Рико улсад хоол хүнсний болон эм тарианы хомсдол үүсээд байгаа тул тус улс олон улсын зүгээс тусламж хүсчээ. Сүүлийн 90 жилийн дотор тохиогоогүй маш хүчтэй хар салхи тус арал улсыг тэр чигт нь тог цахилгаангүй болгосон бөгөөд үүний улмаас 3.4 сая хүнтэй Пуэрто Рико улсад шатахуун, түлшний эрэлт хэрэгцээ нэмэгдэж эхэлсэн байна. Одоо тус улсад цэвэр ус, хоол хүнс, эм тарианы хомсдол үүсээд байгаа учраас хэдийгээр АНУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж байгаа ч хангалтгүй байгаа тул олон улсаас тусламж, туслалцаа хүсэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Мариа хар салхины улмаас Кариббын тэнгисийн бүс нутагт 30 гаруй хүн амь үрэгдсэн юм.