Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › АНУ Умард Солонгосын 8 банк, 26 хувь хүнийг "хар жагсаалт"-н

АНУ Умард Солонгосын 8 банк, 26 хувь хүнийг "хар жагсаалт"-ндаа багтаагаад байна

Вашингтоны зүгээс зарлаад байгаа Дональд Трампын шинэ хоригийн жагсаалтанд Умард Солонгос улсын 8 банк болон 26 хувь хүнийг багтаан оруулсан байна. АНУ-ын Сангийн департаментаас хийсэн уг мэдэгдэлд мөн Умард Солонгосын Гадаад Худалдааны банк болон Төв Банкны эсрэг хоригоо дахин сунгаж, Хятад, Орос, Ливи болон АНЭУ-д ажиллаж байгаа Умард Солонгосын ажилчдыг "хар жагсаалтандаа" багтаасныг онцолжээ. Мэдээж дээрх шийдвэрийг Умард Солонгос улсын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг зогсоох хүрээнд авч хэрэгжүүлж байгаагаа мэдэгджээ. Үүний өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс Умард Солонгосын 33 байгууллага, 48 хувь хүнийг "хар жагсаалтандаа" багтаан оруулаад байсан юм.