Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "48 цаг" кино наадам 9-р сарын 29-нд эхэлнэ

"48 цаг" кино наадам 9-р сарын 29-нд эхэлнэ

Монголын кино сонирхогч, мэргэжилтнүүд дунд хэзээний танил болсон “48 цаг” кино наадмын энэ жилийн тэмцээн эхлэхэд ердөө гуравхан хоног үлдээд байна. Киночдын ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах зорилготой тус наадам манай улсад найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.