Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Э.Макрон хөдөлмөрийн хуулинд шинэчлэлт хийж, засварлах 5 зар

Э.Макрон хөдөлмөрийн хуулинд шинэчлэлт хийж, засварлах 5 зарлигт гарын үсэг зурав

Олон нийт, хөдөлмөрчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч Францын ерөнхийлөгч Э.Макрон тус улсын хөдөлмөрийн хуулинд засвар оруулж, шинэчлэх 5 зарлигт гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн 5 дугаар сард төрийн тэргүүний албыг аваад байгаа Э.Макроны хувьд энэхүү үйлдэл нь тус улсын эдийн засгийн салбарт оруулж байгаа анхны томоохон шинэчлэл бөгөөд хөдөлмөрийн хуулинд шинэчлэлт оруулах тухай түүний шийдвэр энэ долоо хоногт засгийн газрын төв хэвлэл болох Official Journal сэтгүүлд нийтлэгдэж, мөн тухайн цаг мөчөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр болсон байна.Тэрээр телевизээр хийсэн шууд мэдэгдэлдээ хөдөлмөрийн хуулинд оруулах энэхүү засвар, шинэчлэлтийг парламентын хуралдаанаар 80 орчим цаг хэлэлцэж, мөн нийгмийн салбарын бусад байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй 300 гаруй цаг зөвлөлдсөний эцэст гаргасан шийдвэр юм хэмээн онцолжээ. Францын хөдөлмөрчид хуулинд шинэчлэлт оруулах явдлыг зуны турш эсэргүүцсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд 2 ч удаа эсэргүүцлийн жагсаал цуглааныг зохион явуулсан ч Э.Макроны төлөвлөгөөг зогсоож чадсангүй.