"Зүрхний хилэн" баасан гарагт нээлтээ хийнэ
"Фантастик" продакшн, F Studio, "Монгол Контент" ХХК- ийн хамтын бүтээл Манжийн дарлалын үеийг харуулсан "Зүрхний хилэн" түүхэн уран сайхны кино энэ долоо хоногт нээлтээ хийнэ.Тус кино зохиолыг найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар бичсэн бол гол дүрд нь "Фантастик" продакшны жүжигчин Б.Баярбат, Б.Барслхагва, МУГЖ Г.Золбоот, Ж.Алтаншагай, Э.Одбаяр, Э.Алдар зэрэг жүжигчид тогложээ. Киноны үйл явдал зохиолч Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн" романтай нэрнээс бусдаар огт хамааралгүй гэдгийг уран бүтээлчид хэлж байгаа юм.Мөн уг кинонд дэлхийн соёлоос орхигдож гээгдсэн манж хэлийг сонсох боломжтой юм байна.
https://www.youtube.com/watch?v=-dP_8NcS5NU
