Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › МҮЭХ Хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлж буйгаа мэдэгдлээ

МҮЭХ Хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлж буйгаа мэдэгдлээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх хэсгийн биелэлтийг шаардаж гишүүн байгууллагуудаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэн МҮЭ-ийн холбооноос Засгийн газартай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.“Он гарсаар байгуулсан хамтын хэлэлцээрийнхээ биелэлтийг Засгийн газар хангахгүй байна” гэж үзсэний улмаас ийм шийдэлд хүрснээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тодотголоо.Хамтын тэмцлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж, хамтын үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, бүх түвшинд эв нэгдэл хамтын ажиллагааг хангаж ажиллахаар ҮЭ-ийн нийт гишүүн байгууллагууд нэгдээд байна.