Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхийн 1 дүгээр дайны үеийн шумбагч завь олджээ

Дэлхийн 1 дүгээр дайны үеийн шумбагч завь олджээ

Дэлхийн 1 дүгээр дайны үед Герман улсын ашиглаж байсан байлдааны зориулалттай шумбагч завь олдсон байна. Шумбагчийг Бельгийн хойд тэнгисийн эрэг орчимд 30 метрийн гүнд байхыг нь олжээ.UB-2 нэртэй Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож байсан шумбагч завинд ойролцоогоор 23 хүн байсан гэж шинжээчид үзэж байгаа юм. Шумбагчийг нээхэд дотор нь байсан хүмүүсийн цогцос усанд уусч алга бололгүй хадгалагдсан байжээ. Германы ашиглаж байсан шумбагчийг минаар дэлбэлж живүүлсэн байж болзошгүй юм байна. Бельгийн эргийн хамгаалалтын алба завь олсон газрыг битүүмжилж, дээрэм тонуулд өртөхөөс сэргийлэн нууцалж байна. Албан бус эх сурвалжийн мэдээгээр Остенде боомтын ойролцоо байж магадгүй гэжээ. UB-2 нэртэй шумбагч онгоцыг 1915, 16 онуудад үйлдвэрлэж байжээ. Ойролцоогоор 50 метрийн гүнд шумбах хүчин чадалтай юм байна. Бельгийн тэнгисийн эрэг орчмоос Дэлхийн 1 дүгээр дайнд оролцож байсан Германы 11 шумбагч хөлөг олдож байснаас энэ удаагийнх бат бөх чанараа илүү сайн хадгалж үлдсэн нь байжээ.