Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мариа хар салхи Ирма хар салхитай ижил чиглэлд шуурч байна

Мариа хар салхи Ирма хар салхитай ижил чиглэлд шуурч байна

Мариа далайн хар салхи цагт 260 км хурдтай шуурч байсан бол хамгийн сүүлд авсан мэдээллээр хүч нь нэмэгдэж 280 км/цагийн хурдтайгаар АНУ-ыг чиглэж байна. 5 дугаар түвшний аюултай далайн хар салхи хэдхэн хоногийн өмнө Карибын тэнгисийн арлууд, АНУ-ыг дайран өнгөрсөн Ирма хар салхитай ижил чиглэлд шуурч байгаа юм. Доминик арлын орон Мариа хар салхинд өртсөн бол хар салхи хамгийн сүүлд Пуэрто Риког дайран өнгөрсөн байна. Ирма хар салхины дараа Пуэрто Рикогийн 45,000 оршин суугч гэрэл цахилгаанаа холбож амжаагүй байхад дахин хүнд байдалд орлоо. АНУ-ын засаг захиргааны нэгж Пуэрто Рико арлын өмнөд хэсэгт оршин суудаг 3,5 сая иргэн түр орогнох байр хайж байна. Мариа хар салхины улмаас орсон хуртунадасны хэмжээ 63 см-т хүрсэн байна. Британий Виржиний арлууд, Францын Гуаделоп ч мөн хар салхинд өртжээ. Британий Засгийн газар өөрийн эзэмшлийн арлууд руу цэргийн нэмэлт хүч илгээсэн бол Франц улсын Дотоод хэргийн яам 3,000 гаруй оршин суугчтай арал руугаа 100 гаруй цэрэг илгээхээр болсон байна. Мөн Америкийн Ерөнхийлөгч Дональ Трамп Пуэрто Рикод онц байдал зарлажээ.