Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Ирма хар салхины улмаас Флорида мужийн ихэнх хэсэгт цахилгаа

Ирма хар салхины улмаас Флорида мужийн ихэнх хэсэгт цахилгаан тасарчээ

АНУ-ын Флорида мужийн нутаг дэвсгэр өнгөрсөн ням гаригаас хойш Ирма хар салхинд нэрвэгдээд байна. Даваа гаригт хар салхи мужийн хойд нутагт ирсэн ч хүч нь бага зэрэг суларсан гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Флорида мужийн нийт нутаг дэвсгэрийн 2/3-т нь гэрэл цахилгаан тасарсан байдалтай байна.6,5 сая гаруй айл өрхийн цахилгаан тасарчээ. 4 дүгээр түвшний хүчтэй хар салхины дараа тасарсан гэрэл цахилгааныг эргэж холбохоор цахилгааны инженерүүд ажилласаар байгаа юм. Гэхдээ гэрэл цахилгааныг эргэж холбох ажил тийм ч түргэн шуурхай байж чадахгүй байгааг хэлжээ.

Ирма хар салхины улмаас өнгөрсөн долоо хоногт Карибын тэнгисийн арлуудад 37 хүн амь насаа алдсан. Харин Флорида мужид 4 хүн амь эрсэджээ. Мужийн томоохон хотууд усанд автсан байгаагаас Майами хот хамгийн хүнд байдалтай байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Ирма хар салхийг аварга мангас хэмээн нэрлэж мужийн ард иргэдэд Холбооны яаралтай тусламж үзүүлэхээр болжээ.

Майами хотод 35 давхар барилга хар салхины үеэр найгаж байсан ба 6,3 сая оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн эмх замбараагүй байдал үүсэх үед хулгай дээрэм хийсэн 10 гаруй хүнийг баривчилсан байна. Мужийн томоохон нисэх буудлууд энэ долоо хоногийн эхний өдрүүдэд үйл ажиллагаагаа зогсоожээ. НАСА-аас авсан мэдээллээр Хосе далайн хар салхи долоо хоногийн сүүлээр Багамын арлуудыг дайран өнгөрч магадгүй байгаа юм.