Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Леонардо Ди Каприо хуучин найз бүсгүйгээ сонголоо

Леонардо Ди Каприо хуучин найз бүсгүйгээ сонголоо

Нэг жил болзсоны эцэст загсвар өмсөгч Нина Агдалаас өнгөрсөн хавар салсан нэрт жүжигчин хуучин найз бүсгүй Тони Гаррнтэй эргэн нийлсэн болохыг гэрэл зурагчид баталж байна.Тэд ердөө өчигдөрхөн Нью-Йорк хотноо шөний клубээс хөтлөлцөн гарч яваад папараццид өртжээ.Леонардо Ди Каприо 2013 онд Канны кино наадамт оролцох үеэрээ загвар өмсөгч Тони Гаррнтэй анх танилцсан юм.2014 оны 12-р сард тэд салснаа зарласан.Өнгөрсөн хугацаанд Тони Гаррн сагсан бөмбөгч Чендлер Парсонтой үерхэж байжээ.