Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Ирма далайн хар салхины улмаас 4 хүн амь үрэгдээд байна

Ирма далайн хар салхины улмаас 4 хүн амь үрэгдээд байна

Карибын тэнгисийн бүс нутгийн улс орнуудыг 5 зэргийн түвшний маш хүчтэй Ирма далайн хар салхи лхагва гаригаас дайрч эхлээд байна. Дээд тал нь 300 км цаг хурдтай салхилж байгаа уг далайн шуурганд Антигуа ба Барбуда улс эхэлж өртсөн бөгөөд дараагаар нь Британий Виргиний арлууд, Пуэрто Рико, Доминикан улсуудыг дайрчээ. Хар салхины улмаас тухайн улсуудад тог цахилгаан тасарч, байшин барилгууд эвдэрч сүйдэн, мөн үерлэж эхэлсэн байна. Мөн дээр дурьдсан арал улсуудад Ирма хар салхины улмаас доод тал нь 4 хүн амь үрэгдээд байгаа талаар мэдээлж байна. Одоо Ирма хар салхи АНУ-ын Флорида мужийг чиглэн ургашилж байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Флорида мужид онц байдал зарлаж, тухайн хэсэгт холбооны нөхөн сэргээх, байгалийн гамшигтай тэмцэх аврах албаныхныг илгээгээд байгаа юм. Мөн Өмнөд Каролина мужид онц байдал зарлаад байгаа юм.