Зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчид иргэдийн эрхийг зөрчиж байна
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох, албадан нүүлгэн шилжүүлэх нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу Баянгол дүүргээс 3, 4-р хорооллын зам дагуу майхан лангуу барьж гар дээрээс худалдаа хийж байгаа иргэдэд шаардах хуудас хүргүүлсэн ч шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь ойр орчмын оршин суугчдыг бухимдуулаад байна.
